top of page

Spikes Asia Festival of Creativity 2025

Updated: Feb 14

Ази, Номхон далайн орнуудын маркетинг, бүтээлч салбарын хамгийн том фестиваль болох Spikes Asia Festival of Creativity 2025 тэмцээнийг шүүхээр Монгол улсаас анх удаа Whyze маркетингийн агентлагийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал М.Билгүүн сонгогдлоо!

Монголын Маркетингийн Холбоо нь Spikes Asia-н түнш байгууллагын хувьд улсаа төлөөлүүлэн шүүгчээ илгээж буй нь олон жилийн хамтын ажиллагаагаа нэг шат ахиулсан явдал болохын сацуу манай улсын маркетингийн салбарт чухал тэмдэглүүштэй, баяртай мэдээ болж байна.

Spikes Asia-н захирал Mandy Neo мэдэгдэлдээ Монгол улсыг тусгайлан онцолж "Spikes Asia нь Ази, Номхон далайн орнуудын бүтээлч салбарын жишгийг тогтоосоор ирсэн бөгөөд Монгол улс ч үүнд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Энэ жил Spikes Asia-н шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсаас төлөөлөл оролцох болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд жил ирэх тусам Төв Азийн орнуудын оролцоо нэмэгдэж буйд баяртай байна. Ази, Номхон далайн орнуудын өнцөг булан бүрээс ирэх гайхалтай бүтээлч ажлуудыг шүүгчдийнхээ хамт үзэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн дурдсан байна.

М.Билгүүн нь тус тэмцээний хамгийн гол, уламжлалт төрлүүд болох Audio & Radio, Film, Print & Publishing хэмээх 3 чиглэлээрх шалгаруулалтуудыг шүүх ба шүүгчдийн бүрэлдэхүүнд Dentsu, Ogilvy, Cheil, VML, DDB, TBWA гэх мэт дэлхийн маркетингийн акулуудын захирлууд байгааг дуулгахад таатай байна.


Шүүгчдийн бүрэлдэхүүнийг дараах линкээс үзээрэй. https://bit.ly/3YPHqxY



Comments


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page