top of page

Spikes Asia Festival of creativity 2019

Writer's picture: Anu UlziidelgerAnu Ulziidelger

Updated: Feb 14



“Spikes Asia Festival of Creativity” нь 1987 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг болсноор Ази номхон далайн орнуудын маркетинг, олон нийттэй харилцах салбарынхны ололт амжилтаа хуваалцдаг хамгийн том арга болон өргөжсөн байна. “Spikes Asia" наадамд оролцогчид амжилттай кэйсүүд, алдаж бүтэлгүйтсэн түүхүүдийг ярилцан, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, зар сурталчилгааг амжилттай, үр өгөөжтэй хийхэд тулгарч буй асуудлууд, өөрчлөгдөж буй чиг хандлага, ирээдүйн гол трендийг тодорхойлдог.

Spikes Asia Festival of Creativity 2019 наадамд дэлхийн тэргүүлэх маркетингийн агентлаг BBDO, Dentsu, Ogilvy, McCann инноваци болон технологийн тэргүүлэх компаниуд Facebook, IBM, Google, Youtube болон маркетингийн бодлогоор тэргүүлэгч дэлхийн брэндүүд өөрсдийн туршлага, шилдэг кейс, кампанит ажлуудыг танилцуулдаг билээ.

Мянга мянган бүтээлч, шинэлэг санаа эндээс төрөн гардаг бөгөөд 80 гаруй илтгэгчид Ази Номхон Далайн Digital marketing, Virtual video, Creative, Innovation г.м чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, холбоодын тэргүүлэгчид, захирлууд илтгэл, кейсүүд танилцуулдаг.

Түүнчлэн тус салбарынхан гэрэл зураг, дүрс бичлэг, биет баримал зэрэг олон төрлөөр бүтээлүүд ирүүлж, ирүүлсэн бүтээлүүдээс маркетинг, зар сурталчилгаа, ПиАр, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл, дизайн, энтертайнмент, урлаг, эрүүл мэнд, инновац зэрэг 20 гаруй төрөлд "Гран При" ба алт, мөнгө, хүрэл медалийн эздийг шалгаруулдаг.


Хаана: Сингапур улс, Suntec Exbibition

Хэзээ: 2019.09.25- 09.28

Бүртгэлийн хураамж: SGD1,445 (2,730,000MNT ойролцоогоор) 10-с дээш хүн хөнгөлттэй. /https://www.spikes.asia -р бүртгэлээ хийлгэн delegate pass-аа баталгаажуулах боломжтой/.

Холбоо барих: 99153767/ М.Оюунгэрэл


Дэлгэрэнгүй мэдээлэл болон 3-өдрийн нийт хөтөлбөрийг https://www.spikes.asia/ сайтаас авах боломжтой.



コメント


bottom of page