top of page

SMART Marketing Conference 2022

Updated: Jan 21

SMART Marketing Conference бол 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч (creative industry) салбарынханд зориулсан жилийн хамгийн том маркетингийн чуулган юм. Тус чуулганы агуулга дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарын туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криэтив захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулга зэргээс бүрддэг. Цар тахлаас хойш зохион байгуулагдалгүй 2 жил болсон чуулган маань энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа.


Мөн энэ жилийн чуулганаар үндсэн илтгэлүүдээс гадна

• Workshops

• Networking

• Cannes Lions Awards Exhibition

• Smart Expo

• After party зэрэг олон боломжийг нэг дор цогцлоосноороо онцлогтой.




Энэ жил Uma Rudd, Calvin Soh, Richard Norton, Dennis Lim, Cody Amos, Altanbagana илтгэгч нар гайхалтай илтгэлээрээ үнэтэй туршлагаа хуваалцлаа. Workshop хэсгийг Д.Гэрэлт-Од, Б.Анхбаяр, Б.Тэмүүжин, Ч.Болормаа, П.Түвшинмандах нар тун сонирхолтойгоор удирдаж, хүртээмжтэй мэдлэгийг олголоо.


Илтгэгч, хөтлөгч, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч түнш байгууллагууддаа, зохион байгуулалтад тусалсан сайн дурынхандаа болон хүрэлцэн ирсэн хүн бүхэндээ баярлалаа.

ความคิดเห็น


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page