SMART Marketing Conference 2018
- Enkhsolongo Bat-Ochir
- Oct 17, 2018
- 1 min read
Монголын маркетингийн холбооноос санаачлан дөрөв дэх жилдээ “SMART 2018” чуулганыг 10 сарын 17-нд зохион байгууллаа. Уг чуулганы зорилго нь Монгол улсын бизнес эрхлэгчид, маркетингийн салбарынханд олон улсын маркетингийн хөгжил, чиг хандлага, технологи, маркетингийн компанит ажлууд, бодит кейсүүдийг хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Чуулганы хөтөлбөрт маркетингийн салбарын хөгжил, чиг хандлагын талаар олон улсын нэр хүндтэй экспертүүдийн илтгэлүүд багтдаг уламжлалтай. Энэ жил бид Филипины Дэнцү Дижитал маркетингийн амин чухал зүйлс буюу Дижитал хувьсгалд амжилттай төлөвших тренд, стратегиудын талаар, International Media Service компаниас Хэвлэл мэдээлэлд хүмүүсийн сэтгэл хөдлөл, датаг үр дүнтэй ашиглах тухай ярилцав. Түүнчлэн Монгол улсын маркетингийн салбарыг төлөөлдөг мэргэжлийн байгууллагын хувьд уригдан оролцдог дэлхийн креатив салбарын хамгийн том наадам болох “Cannes Lions 2018” фестивалын шилдэг кейс, бүтээлүүдийг оролцогчидтойгоо хуваалцлаа.
Мөн чуулганы оролцогчид маань маркетингийн судалгааны MMCG компанийн хийсэн CMO Судалгааны үр дүнтэй танилцсан юм. Тус судалгаа бизнесийн байгууллагын маркетингийн албаны захирлуудад тулгардаг бэрхшээл, баримталж буй маркетингийн стратеги, үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ, ирээдүйн чиг хандлага, зардлууд хувиарлалтын одоогийн хэмжээ, ирээдүйн өөрчлөлт, суваг сонголт ба тэдгээрийн үр ашиг, шаардлагатай эсвэл дутагддаг ур чадваруудыг олж илрүүлэх зорилготой хийгдсэн юм.
400 гаруй маркетерууд нэг дор чуулж, oлон улсын маркетингийн хөгжил, чиг хандлага, технологи, маркетингийн компанит ажлууд, бодит кейсүүдтэй танилцлаа.























Comments