top of page
Writer's pictureEnkhsolongo Bat-Ochir

SMART Marketing Conference 2016

СМАРТ 2016 Чуулган 9 сарын 14-ний өдөр Блю Скай Таурт болж өндөрлөлөө. Тус чуулганд Монгол улсын 87 томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болсон 270 гаруй маркетингийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд, МҮХАҮТ мөн их дээд сургуулийн багш, профессорууд оролцсон бөгөөд илтгэгчдийн хувьд олон улсын болон үндэсний нэр хүндтэй зөвлөх маркетерууд дэлхийн маркетингийн чиг хандлага ба инновациуд, брэндийн концептууд, үнэ цэнэ, судалгааны шинэ арга аргачлал бүхий маркетингийн салбарын сүүлийн үеийн мэдлэг мэдээллүүдийг бизнесийн бодит жишээ, кейсүүдийн хамтаар танилцуулсан юм. Тухайлбал Филиппиний маркетингийн холбооны ерөнхийлөгч Хенри Тенедеро “Дэлхий Маркетингийн чиг хандлагууд”, Оросын нэр хүндтэй КИАН Брэндинг агентлагийн үүсгэн байгуулач Антон Рябцев “Брэндийн стратеги”, Маккан Глобал Сурталчилгааны агентлагийн стратегийн зөвлөх Дэйв Маккоган “Хэрэглэгчдэд юу хамаатай вэ?” зэрэг сэдвээр илтгэл тависан юм.



Тус чуулган нь маркетингийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн уулзах, санал солилцох, хамтран ажиллах чухал нэгэн талбар болсон гэдгийг энэ удаагийн үйл ажиллагаа батлан харууллаа. Чуулганы ивээн тэтгэгчдээр Bat Solution Partners, ММCG, MGL Design Group, Taffel бренд оролцсон бөгөөд Маркетинг Өнөөдөр сэтгүүл, МҮХАҮТ, Нью Медиа Групп, БРБ, For You A, Смарт даатгал, Y&R Mongolia, Зебра Интернашнл, Глобал Ивэнт, Бизнес радиo 98.9, Юнител групп, Universal зэрэг байгууллагууд биднийг дэмжин ажилласанд Монголын Маркетингийн Холбооноос талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.


1 view0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page